Microsoft word

Microsoft word

1.      Ямар зориулалтаар ашиглавал хамгийн тохиромжтой юэ?

a)      Бичиг баримт боловсруулахад хамгийн тохиромжтой програм юм.

b)      Хүснэгтээр тооцоо хийх хамгийн тохиромжтой програм

c)      Үзүүлэн хийхэд хамгийн тохиромжтой програм.

d)     Бүгд зөв

2.      MICROSOFT WORD програм нь ямар 2 хэсгээс бүрдэх вэ?

a)      Ажлын ба командын хэсэг

b)      Нүүр ба ажлын хэсэг

c)      home ба word

d)     Бүгд буруу

3.      Microsoft word программлуу орохын тулд ямар ямар үйлдлийг хийх хэрэгтэй вэ?

a)      Start-All Programs-Microsoft Office-Microsoft Office Word 2007

b)      Start-All programs- Microsoft Office-Power Point 2007

c)      Start-All programs-Accessories-WordPad

d)     Start-All programs-Windows Update

4.      Microsoft Word-Insert-Shapes гэсэн үйлдлийн дарааллын үр дүнд Microsoft Word дээр ямар үр дүн гарах вэ?

a)      Зураг гарч ирнэ.

b)     Хэлбэр дүрсүүд гарч ирнэ.

c)      Өнгөт зураг гарч ирнэ.

d)     Юу ч гарч ирэхгүй.

5.      Үсгийн хэмжээ, төрөл бүрийн дугаарлалтууд, суурь өнгө зэргийг зөвхөн ямар цэснээс хийдэг вэ?

a)      Format                             c) Insert

b)      Page layout                      d) Fond

6.      Хүснэгт багана оруулахдаа ямар ямар үйлдлийг хийх вэ?

a)      table-insert-columns

b)      links-bookmark

c)      pages-blank page

d)     symbols-symbol

7.      Хүснэгтэнд мөр оруулахдаа ямар ямар үйлдлийг хийх вэ?

a)      table-insert-rows

b)      table-merge cells

c)      table-split cells

d)     table-delete

8.      12pt гэж юу гэсэн үг вэ?

a)      үсгийн өндрийн хэмжээ

b)      өнгө

c)      хуудасны тоо

d)     үсгийн тоо

9.      Page Layout цэсний orientation ямар команд вэ?

a)      Цаасны хэмжээг тохируулах

b)     Цаасыг босоо, хөндлөн болгох

c)      Стандарт цаасны хэмжээнүүдээс сонгох (A3, A4, A5 г.м)

d)     Багана болгож хуваах

10.  Үгсийг дундуураа зураастай байдлаар яаж бичих вэ?

a)      word-home-font

b)      word-home-styles

c)      word-home-editing

d)     word-home-paragraph

11.  Page Layout цэсний margins ямар команд вэ?

a.       Цаасны хэмжээг тохируулах

b.      Цаасыг босоо, хөндлөн болгох

c.       Стандарт цаасны хэмжээнүүдээс сонгох (A3, A4, A5 г.м)

d.      Багана болгож хуваах

12.  Графикийн загваруудруу орохын тулд ямар үйлдэл хийх вэ?

a)      insert-chart

b)      insert-smarArt

c)      insert-ClipAr

d)     insert-Link

13.  Аль нь зураг оруулах команд вэ?

a)      picture

b)      clip art

c)      smartart

d)     бүгд зөв

14.  insert-ийн Link цэснүүд ямар зориулалттай вэ?

a)      Шинэ баримтын хуудас нэмэх ба нүүр хуудасанд бэлэн загвар сонгож болно.

b)      Хүснэгт оруулах

c)      Зураг оруулдаг цэснүүд

d)     Хуудас болон вебүүдэд холбоос хийх

15.  insert-ийн Symbols цэснүүд ямар зориулалттай вэ?

a)      Хуудас болон вебүүдэд холбоос хийх

b)      Хуудасанд дугаар, толгой, хөл оруулах

c)      Гоѐмсог текст болон он, сар оруулах командууд

d)     Тэмдэгт ба томъѐо оруулах командууд

16.  Гараас яаж шинэ хуудас нээх вэ?

a)      Ctrl-N

b)      Ctrl-O

c)      Ctrl-P

d)     Бүгд буруу

17.  Fond цэсний Effects Strikethro ямар үйлдлийн команд вэ?

a)      Дундуур нь зураас зурна

b)      Дундуур хоѐр зураас татна

c)      Дээд индекс хэлбэрт оруулна

d)     Доод индекс хэлбэрт оруулна

18.  Page Layout цэсний Spacing ямар команд вэ?

a)      Цаасны арын дэвсгэрт текст оруулах

b)      Цаасны арын дэвсгэрт өнгө, хүрээ оруулах

c)      Тогтоосон хэмжээнээс баруун, зүүн талдаа хэр зайтай байгааг харуулна.

d)     Мөр хоорондын зайг харуулна.

19.  Мөр хоорондын зайг яаж өөрчилдөг вэ?

a)      Home-Paragraph-Line spacing

b)      Format-Paragraph- spacing

c)      Home-fond-Change Case

d)     A ба B зөв.

20.  Хүснэгтийг(мөр, багана, нүд) устгахдаа устгах хүснэгтээ харлуулж сонгоод...

a)      M2-delete cells

b)      Insert цэснээс delete сонгон delete cells

c)      Гараас delete товч дарна

d)     Бүгд зөв

Microsoft power point

Microsoft power point

1.      Програмыг яаж  эхлүүлдэг вэ?

a)      start-programs-microsoft office-microsoft office power point

b)      start-programs-microsoft office-microsoft office excel

c)      start-programs-microsoft office-microsoft office word

d)     start-programs-microsoft office-microsoft office

2.      Ямар зориулалтаар ашиглавал хамгийн тохиромжтой юэ?

a)      Бичиг баримт боловсруулахад хамгийн тохиромжтой програм юм.

b)      Хүснэгтээр тооцоо хийх хамгийн тохиромжтой програм

c)      Үзүүлэн хийхэд хамгийн тохиромжтой програм.

d)     Бүгд зөв

3.      Microsoft power point програмын ажлын хуудсыг юу гэж нэрлдэг вэ?

a)      Presentation

b)      Book

c)      Sheet

d)     Бүгд буруу

4.      Шинээр SLIDE нэмэхэд ямар үйлдэл хийх вэ?

a)      Home-New slide

b)      pages-blank page

c)      word-home-editing

d)     Ctrl-N

5.      Slide-нд яаж дизайн оруулах вэ?

a)      design цэсний themes

b)      design цэсний font

c)      design цэсний styles

d)     design цэсний color

6.      Microsoft power point яаж зураг оруулах вэ?

a)      Insert-Illustrations- picture

b)      Insert-Illustrations -clip art

c)      Insert-Illustrations- smartart

d)     бүгд зөв

7.      Графикийн загваруудруу орохын тулд ямар үйлдэл хийх вэ?

a)      insert-chart

b)      insert-smarArt

c)      insert-ClipAr

d)     insert-Link

8.      Дуу оруулах командыг сонго.

a)      insert-media clips-sound

b)      insert-symbols-equatoin

c)      insert- media clips-movie

d)     бүгд зөв

9.      Обьектод яаж хөдөлгөөн оруулах вэ?

a)      slide show-animation schemes

b)     Animation -custom animaton-add effect

c)      slide show-slide transition

d)     insert-wordart

10.  Слайдын бүтэц загварыг ямар цонхноос сонгодог вэ?

a)      slide layout

b)      file-delete

c)      start-exit

d)     start-delete

11.  Слайдуудад хөдөлгөөн оруулах

a)      Animation- Transition to This slide

b)      Animation-preview

c)      Animation- Avance slide

d)     A ба b зөв

12.  Insert-ийн Link цэснүүд ямар зориулалттай вэ?

a)      Шинэ баримтын хуудас нэмэх ба нүүр хуудасанд бэлэн загвар сонгож болно.

b)      Хүснэгт оруулах

c)      Зураг оруулдаг цэснүүд

d)     Хуудас болон вебүүдэд холбоос хийх

13.  Илүү хэрэггүй Slide-аа яаж устгах вэ?

a)      Home – Delete

b)      M2- delete slide

c)      Гараас Delete команд өгнө.

d)     A ба B зөв

14.  Гараас яаж шинэ хуудас нээх вэ?

a)      Ctrl-N

b)      Ctrl-O

c)      Ctrl-P

d)     Бүгд буруу

15.  Үсгийн хэмжээ, төрөл бүрийн дугаарлалтууд, суурь өнгө зэргийг зөвхөн ямар цэснээс хийдэг вэ?

a)      Format                             c) Insert

b)      Page layout                      d) Fond

16.  Бичлэг, кино оруулах командыг сонго.

e)      insert-media clips-sound

f)       insert-symbols-equatoin

g)      insert- media clips-movie

h)      бүгд зөв

17.  Microsoft power point дээр хүснэгтэн мэдээлэл оруулж болох уу?

a)      Тийм

b)      Үгүй

18.  Stat slide show-rom beging ямар үүрэгтэй вэ?

a)      Илтгэлийн эхний слайдаас эхлүүлэн харуулах

b)      Сонгосон Слайднаас эхлүүлэн харуулах

c)      Автоматаар өөрөө дараагийн хуудсанд шилжих

d)     Бүгд буруу

19.  Review цэсний comments ямар зориулалттай вэ?

a)      Нэмэлт тайлбар оруулах

b)      Илтгэлд хамгаалат хийх

c)      Харах

d)     Шугам оруулах

20.  Insert – ийн text box ямар зориулалттай вэ?

a)      Хүссэн газраа text оруулах

b)      Зурган дээр text бичих

c)      Хүссэн хэмжээгээрээ text оруулах

d)     Бүгд зөв

 

''Microsoft office excel'' test

Microsoft office excel

1.      Excel-ийг ихэвчлэн ямар зориулалтаар ашигладаг вэ?

a)      Хадгалах                                      c) Үзүүлэн хийх

b)     Хүснэгт байгуулах                       d) Хүснэгтээр тооцоо хийх

2.      Excel-ийн хуудас ямар нэртэй вэ?

a)      Sheet                                c)  Excel

b)     Shift                                  d)  Explorer

3.    Excel-ийн нэг хуудас нь хэдэн баганатай байдаг вэ?

a)      255                             c) 196

b)     26                                d) 300

4.     Багана, мөрийн огтолцоо дээрхи дөрвөлжинг юу гэж нэрлэдэг вэ?

a)      Нүд                            c) Хайрцаг

b)     Хүснэгт                      d) Хуудас

5.      Нүдний хаягийг юу гэж ангилдаг вэ?

a)      Абсалют, харьцангуй               c) Ангилдаггүй  

b)     Sheet1, sheet2                             d) A ба B зөв

6.      Хуудсанд оруулсан мэдээг устгах

a)      Устгах мэдээгээ харлуулна. Дараа нь delete команд

b)     Устгах мэдээгээ харлуулна. Дараа нь Clear команд

c)      A ба B зөв

d)     Бүгд буруу

7.      Excel дээр ямар хэлбэрийн хуулалтыг хийж болох вэ?

a)      Хуудасны нэг хэсгээс нөгөө хэсэг үрүү хуулах

b)     Хуудаснаас хуудас уруу хуулах

c)      Нэг файлаас нөгөө файл уруу хуулах

d)      Бүгд зөв

8.      Home цэсний Font-ийн Border ийг юунд хэрэглэдэг вэ?

a)      Хүснэгтэнд хүрээ шугам татах

b)     Татгалзсан үйлдлээ эргэж сэргээх

c)      Шинэ файл үүсгэх

d)     Мэдээг буурах дарааллаар эрэмблэх

9.      Wrap text ямар үүрэгтэй вэ?

a)      Мэдээлэлийг нүдэнд голлуулах

b)      Хэд хэдэн мөр мэдээг тухайн нүдэнд үечлэн байрлуулах

c)      Нүд дотор мэдээг дээш шахаж байрлуулах

d)     Мэдээг нүдэнд доош нь шахаж байрлуулах

10.  Excel-ийн нэг хуудас нь хэдэн мөртэй байдаг вэ?

a)      65536               c) 2000

b)     6610                 d) 66000

11.  Delete командын shift cells left ямар үйлдэл вэ?

a)      Устгагдсан мужийн байрлалд, түүний баруун талд буй нүднүүдийн мэдээг оруулах

b)     Устгагдсан мужийн байрлалд, түүний доорхи нүднүүдийн мэдээг оруулах

c)      Нүийг бүхэлд нь устгах

d)     Нүднүүдийн багануудыг устгах

12.  Fond, Alignment, Number зэргийг агуулсан цэс.

a)      Home

b)     Insert

c)      Design

d)     View

13.  home цэсний number-ийн increase decimal ямар команд вэ?

a)      Тооний бутархий орны тоог нэмэх

b)     Тооны бутархай орны тоог хасах

c)      Тоог бутархай болгох

d)     Тоог бүхэл болгох

14.  Alignment ямар команд вэ?

a)      Мэдээг нүдэнд байрлуулах

b)      Үсэгний төрөл, хэмжээ

c)      Хүрээ татах

d)     Тооны төрөл, хэмжээ

15.  Нүднүүдийг хооронд нь нэгтгэхэд ямар команд ашиглах вэ?

a)      Merge & Center

b)     Wrap text

c)      Fond

d)     Editing

16.  Excel-ийн файлуудыг юу гэж нэрлэдэг вэ?

a)      Book

b)     Note

c)      Text page

d)     Page

17.  Доорхи өгөгдлөөс бурууг нь сонго.

a)      Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно.

b)     Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно.

c)      Мөр, баганыг автоматаар нэмж устгаж, нууж нээж болно.

d)      Аль нь ч биш

18.  Excel-ийг нээхэд хэдэн ажлын хуудас байдаг вэ?

a)      5                   c) 8

b)     3                   d) 2

19.  Excel-ийн аль нэг нүдийг сонгохын тулд ямар аргыг хэрэглэж болох вэ?

a)      Õóëãàíû çààã÷èéã ò¿¿í äýýð àâàà÷ààä íýã äàðàõ.

b)     Ãàðûí , , , òîâ÷íóóäûã àøèãëàí êóðñîðûã øèëæ¿¿ëýõ çàìààð òóõàéí í¿äèéã ñîíãîõ.

c)      Бүгд зөв

d)     Бүгд буруу

20.  Í¿äýíä äýâñãýð ºí㺠ямар цэснээс тавих вэ?

a)      Format cellc alignment

b)     Format cellc fond

c)      Format cellc border

d)      Fond-fill color

"FREESTYLE"step and spin dance studio PART 1

Монголд орчин үеийн бүжгийн крамп урсгал эрчимтэйгээр хөгжиж байна

Krump (Kingdom Radically Uplifted Mighty Praise) бүжиг нь 20-р зууны сүүлээр АНУ-ын Лос Анжелес хотын зүүн хэсгийн ядуусын хорооллын өнгөт арьстнуудын дунд үүссэн урсгал билээ. Уг бүжиг нь эрс шийдэмгий, хурц хөдөлгөөнүүд зонхилсон, темперамент ихтэй бүжиг бөгөөд хамгийн гол нь бүжигчнээс сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэх их энерги шаарддаг бүжиг юм. Тухайн үед уг бүжгийн урсгал нь богино хугацаанд дэлгэрч байсан тул ВВС-ийн сурвалжлагчид ядуусын хороололд очин баримтат киноны зураг авалт хүртэл хийж байжээ.

Орчин үед крамп бүжгийн урсгал дэлхий даяар түгж, орчин үеийн бүжгийн салшгүй нэг хэсэг болоод байна. Монгол улсад крамп бүжиг нь сүүлийн жилүүдэд эрс дэлгэрч, төрөл бүрийн крамп баттл зохиогдож, крамп crew-үүд олноор байгуулагдаж байгаа нь Монгол залуучуудын хэрхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгааг харуулсан сайхан хэрэг юм.

Английн хэвлэлүүд Тамара Рохогийн тухай бичиж байна

Хархан үсээ намируулан үзэсгэлэнт Жизель бүжиглэнэ. Ухаан санаа нь самуурч, галзуурсан хөөрхий охин эцсийн хүч чадлаа шавхан найган бүжнэ. Аданы зөөлөн аялгуунд уярч, Жизелийн зүрхний гунигийг сэтгэлдээ мэдэрсэн үзэгчид уйлж суулаа. Үзэгчид нь Монгол, үзэсгэлэнт Жизель харин Канад бүсгүй. Английн хатан хааны театрын гоцлол бүжигчин Тамара Рохо.

Түүний эргэлдэн бүжих эрхэмсэг аялгуу харин Францын хөгжмийн зохиолч Аданых. Тэр аялгууг хөгжимдөн эгшиглүүлэх уран бүтээлчид нь Монгол, тэдний аялгууг дохиурын дор нэгтгэх удирдаач Америкийнх.  Харвардын их сургуулийн доктор, Бостоны театрын удирдаач Марк Черчель. Монголын ДБЭТ, Америкийн Бостон хотын театр, Английн хатан хааны театр гурав хамтран сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг “Жизель” балетийг өнгөрсөн бямба гаригт тал нутгийн тайзнаа амилуулсан нь энэ билээ. Яг энэ өдрүүдэд Английн хэвлэлүүд Тамара Рохогийн тухай бичиж байна. “Ромео, Жульетта хоёр” балетийн Жульеттагийн дүрийг дуу алдан гайхмаар, шагшин бахадмаар бүтээсэн тухай нь театрын мэргэжилтнүүд хоолой нийлүүлэн магтацгааж байна. Хатан хааны театрт энэ нэгдүгээр сараас эхлэн тоглосон уг балет ирэх гуравдугаар сарыг хүртэл үргэлжилнэ. Жульеттад хувирч буй завгүй өдрүүдийнхээ завсраар тэр жавар тачигнасан Улаанбаатарт ирж, Жизель болон бүжиглэсэн юм. Дэлхийн балетийн урлагт шинэ жишиг, стандартыг тогтоосон хэмээн мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрдөг Тамара Монголын үзэгчдэд гайхалтай авьяасаа харуулав. Бодит амьдралаас тасран тухайн цаг мөчид, тухайн орон зайд амьдарч, оргилж буцалж, шаналж, гуниглаж чаддаг уран бүтээлчийн хөргийг бид түүнээс тов тодхон харсан. Тамара Рохотой биш танхилхан Жизельтай тэр биднийг уулзуулсан. Чухамхүү ийн дүрдээ уусан орж, зүрхэндээ мэдэрсэн тэр амьд мэдрэмжээр бүжиглэдэг чадвараараа тэр дэлхийн сая сая үзэгчийг бишрүүлдэг. Уусан хорондоо хордон амьсгал хурааж буй Жульеттаг тэр ийм амьд мэдрэмжээр гайхалтай бүтээсэн гэгддэг. Яг ийм мэдрэмж чадвар, яв цав гүйцэтгэлтэй бүжигчний техниктэй хосолсноороо яах аргагүй төгс бүжигчнийг бүтээжээ. Марк Черчелийн хувьд Монголын симфони найрал хөгжим хуучны анд нь. Өнгөрсөн тавдугаар сард ДБЭТ-т болсон олон улсын балетийн наадамд тэрбээр оролцон “Хунт нуур”-ыг дохисон. Монгол хөгжимчид түүнд таалагдсан. Таалагдахаар барахгүй бишрүүлсэн. Бахархаж, биширсэн сэтгэл нь дахин ирэх урам, хүслийг түүнд өгсөн. Харвардын их сургуулийн хөгжмийн урлагийн доктор энэ эрхмийг мэргэжлийн удирдаач хэмээн хөгжмийн ертөнцийнхөн онцгойлон тодотгодог билээ.

Ийнхүү дэлхийн “Жизель”-ийг Монголын тайзнаа авчирсан эзэн нь Дугараагийн Алтанхуяг. Хөгжим бүжгийн коллежоос бүжигчин болон мэндэлсэн энэ залуу дэлхийн шилдэг балетчидийн нэг. Бостоны театрт данстай ч, Ла Скалад урилгаар бүжиглэдэг энэ цагийн залуухан од. Гэхдээ ДБЭТ-т данстай хэвээр. Өдөр бүр цагаа бүртгүүлэн ирж ажилладаггүй ч зүрх сэтгэлдээ үргэлж театртаа “амьдардаг” сэтгэлтэй залуу. Дэлхийн театруудаад тэр дүүлэн бүжиж явахдаа дээлтэй Монголоо зүрхэндээ тээж явдаг. Түүний урилгаар Тамара Рохо Монголд ирж, түүнтэй хамтран “Жизель”-д бүжиглэсэн. Түүний урилгаар таван тивийн шилдэг бүжигчид өнгөрсөн зун Монголын тайзнаа хамтдаа бүжиглэсэн. Түүний урилгаар дэлхийд данстай олон олон авьяастан Монголын тайзыг зорин ирнэ. Өөрөө дэлхийд данстай болсон Алтанхуяг одоо дэлхийг Монголд ойртуулах гайхамшигт гүүрийг зүрх сэтгэлээрээ бүтээж явна. Сэтгэлээр гэрэлтсэн энэ гүүр мянган мянган залуусын зүрхэнд нутгаа зорих гүйх гүйгүүл морин шиг гэрэлт зулыг асаах болтугай.

Talent 2008 DK Finale Robot Drengene Winner

4-Year-Old Dancer

Michael Jackson History World Tour Live In Munich Smooth Criminal Best Quality

Michael Jackson's dance

Best Robot Dance Ever!

SDK 2011 - final Krump Battle - Spred Out Livness Vessel

krump class

the best krump 2011

J squad - Glory to God krump

Kid - Tecktonic Dance

TECKTONIK NEW YORKER SPOT

how to tecktonik

BEST TECKTONIK DANCE

how to dance shuffle

(Нийт: 33)